
Гонгконг, Макао, Disneyland – ийн гайхамшигт 7 хоног
Аяллын үргэлжлэх хугацаа : 6 шөнө / 7 өдөр
1 өдөр : Гонгконг (хоол ороогүй)
Улаанбаатараас нисээд Гонгконгийн олон улсын онгоцны буудалд буун буудал руугаа тусгай автобусаар явна. Тэр оройноо буудалдаа өнгөрөөж Гонгконгтой танилцана.
2 өдөр : Гонгконг (өглөөний цай, өдрийн хоол)
Буудалдаа өглөөний цайгаа ууна. Дараа нь Гонгконгоор аялана. Үүнд : Victoria Peak, Aberdeen гэдэг Гонгконгийн томоохон ногоон цэцэрлэгт хүрээлэнгүүдээр аялана. Аяллын дунд өдрийн хоолонд орно. Энэ хотын аялал нь 7 цаг үргэлжилнэ.
3 өдөр : Гонгконг – МАКАО (өглөөний цай, өдрийн хоол)
Буудлынхаа кафед өглөөний цайгаа ууна. Тэгээд Макао руу автобусаар буудлынхаа урдаас хөдөлнө.
Макаод хотын аялал хийнгээ өдрийн хоолонд орно. Хотын аялалаар The Ruins of St Pauls алдартай музей, Status of Kun Iam цогцолборт газар, Penha Hill, A – ma Temple буддын шашины газар болон бэлэг дурсгалын дэлгүүрээр аялалаа үргэлжлүүлнэ. Аялал 11 цаг үргэлжилнэ. Буцаад Гонгконгод ирж буудалдаа бууна.
4 өдөр : Гонгконг – DISNEYLAND (өглөөний цай, өдрийн хоол)
Өглөөний цайны дараа Kowloon хотын Metropark Mongkok буудлын өмнөөс тусгай автобус хөдөлнө. Бүтэн өдөр Disneyland- ийн гайхамшигтай хүрээлэнгээр аялана. 8 цаг үргэлжилнэ. Аяллын дунд өдрийн хоолонд орно. Дараа нь буудалдаа ирж амарна.


5 өдөр : Гонгконг – LAMMA ISLAND (өглөөний цай, өдрийн хоол)
Өглөөний цайны дараа 09.00 цагаас Sheraton Hotel – оос тусгай автобус Lamma арал руу хөдлөөд Гонгконгийн томоохон аралын нэг Lamma аралаар 6 цаг 15 минутын турш аялна. Аялах явцдаа өдрийн хоолоо Rainbow Seafood ресторанд хооллоно. Мөн усан онгоцоор Tsim Sha Tsui хэмээх олон улсын худалдааны төвөөр аялна. Орой нь буудалдаа ирж амарна.

6 өдөр : Гонгконг – A SYMPHONY of LIGHTS CRUISE (өглөөний цай) Буудалдаа өглөөний цайгаа уугаад өдрийн турш shopping хийнэ. Орой нь 19.40 минутаас 1 цаг 30 минутын турш усан онгоцон дээрээс гэрлийн болон хөгжмийн хосолсон show үзүүлбэрийг үзэж сонирхоно. Усан онгоц дээр байгаа хөнгөн зууш болон бүх уух зүйлээр үнэгүй үйлчилнэ. Дараа нь буудалдаа ирж амарна
7 өдөр : Гонгконг - Буцах өдөр (өглөөний цай)
Өглөөний цайны дараа Гонгконгоос нисээд Улаанбаатарт бууна.
Зочид буудал – Silka Seaview (3*)
Хаяг: 268 Shanghai street Yaumatei Kowloon, Hongkong
Аяллын үнэ :
1 хүн – 1570 $
Аялалын үнэнд багтсан зүйлс :

- Ирж очих тийзийн үнэ
- Буудлын үнэ(2 ортой энгийн өрөө, өглөөний цайтай)
- Онгоцны буудлаас зочид буудал орох мөн буцах тээврийн хэрэгслийн үнэ
- Аяллын турш үзэх үзвэрүүдийн үнэ
- Аялагчийн даатгал
- 2 дахь өдрийн 7 цагийн аяллын үнэ болон өдрийн хоол
- 3 дахь өдрийн 11 цагийн аяллын үнэ болон өдрийн хоол, усан онгоцны билет
- 4 дахь өдрийн Disneyland – ийн 8 цагийн аяллын үнэ болон өдрийн хоолны үнэ
- 5 дахь өдрийн 6 цаг аялах аяллын үнэ мөн өдрийн хоолны үнэ
- 6 дахь өдрийн 1.30 минутын оройн үзүүлбэрийн үнэ (оройн хөнгөн зууш, уух зүйлс багтана)
Үнэнд ороогүй зүйлс :
- Аялалаас гадуурх хоол, үзвэр
- Хувийн хэрэглээний мөнгө



Camps




