Америкийн Баруун эргийн хотуудын аялал

   Аяллын хугацаа : 9 шөнө / 10 өдөр                           Аяллын маршрут :                                                                         See more details

МОСКВА-САНКТ-ПЕТЕРБУРГ-МОСКВА

ОРОСЫН   ХОЁР  НИЙСЛЭЛ МОСКВА-САНКТ-ПЕТЕРБУРГ-МОСКВА 5 өдөр /4 шөнө 1 өдөр  Ням гариг. Улаанбаатар –Москва  / L / ОХУ-ын  нийслэл  алтан  Москва  хотын  олон  See more details

Нью-Йорк Флорида Багама усан онгоцны аялал

12 шөнө/ 13 өдрийн Нью-Йорк - Флорида – Багама-Нью-Йорк усан онгоцны  аялал7           Б үртгэл  дуусах  хугацаа Norwegian Gem 5* хөлөг  онгоц Баригдсан он: 2007 Урт : 2 See more details

Хүчирхэг эрчүүд - Хүчирхэг хүлгүүд

Хүчирхэг эрчүүд - Хүчирхэг хүлгүүд 1 өдөр : Berlin Берлиний нисэх буудалд монгол  хөтчөөр  тосуулан буугаад  хотын төвд орших зочид буудал руу тусгай машинаар яв See more details

ЕВРОП ДАХЬ БАЛ САРЫН РОМАНТИК АЯЛАЛ

ЕВРОП ДАХЬ БАЛ САРЫН РОМАНТИК АЯЛАЛ 1 өдөр : Вена Улаанбаатар хотоос нисээд  Вена  хотод  хүрэлцэн  ирж  монгол  хөтчөөр  тосуулан  тохилог  буудалдаа шинэхэ See more details

ӨМНӨД ВЬЕТНАМЫН БАЛ САРЫН АЯЛАЛ

6 DAYS – ӨМНӨД ВЬЕТНАМЫН БАЛ САРЫН АЯЛАЛ   Үргэлжлэх хугацаа : 6 өдөр/ 5 шөнө Аялалын код : HM05_2011 АЯЛАЛЫН МАРШРУТ 1 ӨДӨР :  HOCHIMINH – PHAN THIET , хөтөчтэй (оройн хоол) Tan See more details

Хатагтай нарын ШОППИНГ аялал

 Хатагтай нарын ШОППИНГ аялал 2012 оны 1- р сарын  10- 14,   4 шөнө/5 өдөр. Аяллын  хугацааг уртасгах боломжтой London, United Kingdom     See more details

АВСТРИ-ИТАЛИ-ФРАНЦ-МОНАКО

Австри , Итали , Франц , Монако 4 орны  аялалБүртгэл дуусах хугацаа 2011.10.15     ТА ЯАРААРАЙ! 10-14 хүнтэй группэд 1 хүний  төлөх  үнэ: EURO 3.430, 15-19 хүнтэй группэд 1 See more details

Дубайн бал сарын романтик өдрүүд

Дубайн бал сарын романтик өдрүүд 1 – р хувилбар 2 хүнтэй группын 1 хүний үнэ : 1600 USD Аяллын үнэнд орсон үйлчилгээ : Дубай хотын олон улсын нисэх онгоцны б See more details

Улаанбаатар-Бээжин-Стамбул

Аяллын хөтөлбөр 1-р өдөр. Улаанбаатар-Бээжин-Стамбул Өглөөний онгоцоор Улаанбаатараас Бээжингийн чиглэлд ниснэ. Нислэг 2 цаг үргэлжилнэ.  Бээжингийп Ка See more details

Камбож улсын аялал

Камбожийн аялалҮргэлжлэх хугацаа : 6 өдөр/ 5 шөнө Аялалын код : CMBD_2012  Аяллын 1 хүний үнэ: 1,850,000 төгрөг Аяллын үнэнд орсон үйлчилгээ :     Олон улсын нислэгийн See more details

ТҮҮХТ ИСПАНИ-ПОРТУГАЛИ ОРНООР

                          Түүхт  Испани , Португали  орноор         Энэ аялалд гарахын өмнө та Вуди Аллений найруулсан, Холливудийн үзэсгэлэнт бүсгүйчүүд б See more details

Их буяны замаар

Их  буяны  замаар Аяллын  боломжит хугацаа : 4 сарын 1- с  11 сарын 15 хүртэл Хүний  тоо: 10-с  дээш Аяллын  урт :1 See more details

Зүүн Өмнөд Азийн 4 орны аялал

Зүүн Өмнөд Азийн 4 орны аялалАяллын маршрут : 1,2 өдөр : Улаанбаатар – Бээжин – Дэли Аяллын эхний өдөр Улаанбаатараас өглөө 08:25д нисэн Бээжинд 10:30д буун буудалда See more details

Америкийн зүүн эргийн хотуудын аялал

Америкийн зүүн эргийн хотуудын аялал. Бүртгэл дуусах хугацаа 2011.11.11 Аяллын хугацаа : 8 шөнө / 9 өдөр Аяллын маршрут :  1 өдөр : Улаанбаатар – Chicago  хот С See more details
You are here: Home Гадаад аялал Усан онгоцны аялал

Усан онгоцны аялал

Карибын Тэнгисээр усан онгоцоор аялах групп аялал 

Аялал үргэлжлэх хугацаа : 15 хоног

1-p өдөр: Америкийн Нэгдсэн Улс-Нью Йорк хот

Нью Йорк хотод хурэлцэн ирэх.

  • DaVinci Tours ийн монгол хэлтэй хөтөч угтан 5* “Waldorf Astoria”  зочид буудалд  хургэх.

2-p өдөр: Америкийн Нэгдсэн Улс-Нью Йорк хот Uptown, Midtown

  • Өглөөний цайгаа уугаад орон нутгийн мэргэжлийн хөтөч ,монгол хэлтэй орчуулагч нарыг  дагалдан  Нью Йорк хоттой танилцах аялалдаа гарна.
  • Нью Йорк хот нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн том хот бөгөөд метрополитан бүс нь дэлхийд маш дээгүүрт ордог. Энэ хот нь Нью-Йорк Муж Улсын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд голландчууд худалдааны бааз болгон байгуулжээ. Нью-Йорк хот нь Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Квинз, Ричмонд тойргуудтай  ижил. 789.43 кмІ газар нутагт 8.2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтаршлаараа тэргүүлдэг.
  • Эхлээд та  хотын Uptown , Midtown Manhattan тай танилцах болно. Upper East Side хэсэгт нь хотын арай чинээлэг иргэд нь амьдардаг .
  • Аяллын явцад та ганган хээнцэр  Rockefeller Center ийн өмнөх талбайн Зул сарын гоёогоо зүүсэн  “The Ring” дэлхийд алдартай мөсөн каток дээр гулгах ховор завшаан гарах тул заавал гулгаж үзэхийг зөвлөж байна.
  • Америкийн хамгийн гоё хотуудын нэгэнд  байх үедээ эхний удийн хоолоо та Мөсөн катокруу харсан уэсгэлэнт панорамтай “The Sea Grill” зоогийн газар идэх болно.
  • Нью Йорк хотод 5* “Waldorf Astoria”  зочид буудалд хоноглоно.

3-p өдөр: Америкийн Нэгдсэн Улс-Нью Йорк хот- Downtown

  • Өглөөний цайгаа уугаад орон нутгийн мэргэжлийн хөтөч , монгол хэлтэй орчуулагчаа дагалдан Нью Йорк хоттой танилцах аяллаа ургэлжлуулнэ.
  • Staten Island Ferry усан завиар Хадсон мөрнөөр аялах уед та Ellis Island Еллис Арал, Эрх Чөлөөний Хөшөө,  SoHo (South of Houston = mgl СоХо өмнөд Хьюстон) зэргийг ялангуяа сайн харах боломжтой.
  • Та зургийн аппаратаа  авч явхаа мартваа!!!
  • Аяллын явцад хуучны мах нядлаачдын хороолол болох „Meat Packing District“, Chealsea Market хунсний зах зэргээр орж сонирхох болно.
  • Мөн Manhattan-ы China Town, Little Italy хэсгуудээр ч дайраад гарах боломж гарна.
  • Цаашлаад энэ өдөр Battery Park, Ground Zero (World Trade Center ын нуранги)  г узэж сонирхоод Financial District буюу хотын эдийн засгийн зурх  Wall Street d oчих болно.
  • Он шилжих эне удийн зоогийг та Times Squire талбай дээрхи "The View" зоогийн газар барин  мартагдашгуй удшийг өнгөрөөх болno.
  • Дээд зэргийн амттай хоол зооглоод зогсохгүй  Нью Йорк хотын дээрээс ширтэн шинэ оныг угтан баярлах нь таны аяллын бас нэг оргил мөч  болох болов уу.

 

4-p өдөр: Embarcation -Задгай Тэнгист

  • Та зочид буудалдаа ая тухтай өглөөнийхээ цайг уусны дараа Manhattan d орших Pier усан зогсоолруу хургуулж очин хөтөчийн тусламжтайгаар NCL Norwegian Gem ***** усан онгоцондоо орох Embarcation хийнэ.
  • Аюлгуй байдлын шалгалт болон бусад албан ёсны дамжлагууд дуусч усан онгоцондоо орон ресепшионоос захиалсан кабиныхаа тулхуурийг хулээн авна. Таны ачааг ачаа тээгчид зөөж кабины тань уудэнд авчирсан байх тул та зөвхөн бичиг баримт болон чухал гар тээшээ гартаа барин төвөггуй Embarcation хийх болно.
  • 16:00 цагт усан онгоц Нью Уорк хотын усан зогсоолоос хөдөлнө.

5-p өдөр: Задгай Тэнгист

  • Задгай Тэнгист өнгөрөөх өдрөө та хөтөчөө  даган усан онгоцтойгоо танилцсаныхаа дараа SPA (сауна, гоо саихан, усчин...), Фитнесс, 2 усан сан, Kазино, Дискотек, Удшийн шоу, Нийтийн бужиг, Интэрнэт, Номым Сан зэрэг нэмэлт төлбөргуй бух л уйлчилгээг эдлэн, цэнгээний бух л программыг бие даан тав тухтай узэж амрах боломжтой.
  • Мөн онгоц дээрхи өөртөө уйлчилдэг 2 ресторанд дуртай цагтаа очин, дуртай ширээндээрээ суун өглөөний цай, удийн хоол, оройн хоол, 5 цагийн цай, шөнө дундын зууш гэх мэт өдрийн 5 хоолоо зооголно уу.
  • Тэрнээс гадна тусгай төлбөртэй итали, франц, ази, стеак хаус гэх мэт 10 ресторан, 13 бар бую лонжоор тухтай уйлчлуулнэ уу.

6-p өдөр:  Задгай Тэнгист

  • Задгай Тэнгист өнгөрөөх өдрөө та SPA (сауна, гоо саихан, усчин...), Фитнесс, 2 усан сан, Kазино, Дискотек, Удшийн шоу, Нийтийн бужиг, Интэрнэт, Номым Сан зэрэг нэмэлт төлбөргуй бух л уилчилгээг эдлэн, цэнгээний бух л программыг бие даан тав тухтай узэж амраарай.
  • Мөн онгоц дээрхи өөртөө уйлчилдэг 2 ресторанд дуртай загтаа очин, дуртай ширээндээрээ суун өглөөний цай, удийн хоол, оройн хоол, 5 цагийн цай, шөнө дундын зууш гэх мэт өдрийн 5 хоолоо зооголно уу.
  • Тэрнээс гадна тусгай төлбөртэй итали, франц, ази, стеак хауз гэх мэт 10 ресторан, 13 бар бую лонжоор тухтай уйлчлуулнэ уу.

7-p өдөр:  Пуэрто Рико(АНУ-ын чөлөөт муж) -Сан Хуан хот

  • Сан Хуан нь Америк тивийн хуучнаараа 2 дахьд ордог хот. Голдуу завсрын өнгөөр будсан байшингууд, төмөр хийцтэй балкон, баримал хөшөөнуудээр чимсэн чулуун гудамж зэрэг нь  намуун тайван амьдралтай мэт харагдах боловч уг хотын амьдрал ургэлж булиглан буцлаж байдаг билээ. Пуэрто Рико нь 1898 онд анх АНУ ын мэдэлд шилжсэн байна. Испани, англи 2 албан ёсны хэлээр ярьдаг, албан ёсны мөнгөн дэвсгэрт нь US$.
  • Oрон нутгийн мэргэжлийн хөтөч  монгол хэлтэй орчуулагчаа дагалдан Сан Хуан хоттой танилцах 3,5 цагийн тур энэ арлын бэлэг тэмдэг болох Bacardi музейгээр эхэлнэ. Узвэрийн явцад Bacardi рум хэрхэн нирэх тухай суралцан, Bacardi гэр булийхний түүхийг бас сонсох болно. Хамгийн чухал нь энэ дэлхийд алдарт амтат румийн дээжнээс амсах завшаан гарах болно. Цаашлаад Сан Хуаний тансаг зочид буудлууд, казиногооро алдартай Condado Area хэмээх хороолол гэхчилэн олон сонин зүйлийг узэх болно.
  • 21 нас хурээгуй хунд согтууруулах ундаа амсууалхгүйг анхаарна уу!

8-p өдөр: Ст. Томас арал (АНУ) -Шарлоттe Амали хот

  • АНУ ын Виржин Арлуудын бүрэлдхүүнд ордог Сэйнт Томас арлыг АНУ 1917 онд цэргийн стратегийн зорилгоор худалдан авсан байна.
  • Oрон нутгийн мэргэжлийн хөтөч ,монгол хэлтэй орчуулагчаа  дагалдан аралтай танилцах 6 цагийн тур хийнэ. Үүний явцад та эхлээд 2 цаг Шарлот Амели хотын төвөөр дэлгуур хоршоо эргуулж бэлэг дурсгалын зуйлээ худалдан аваад, усан онгоцруугаа хүргүүлэн ирж авсан зуйлээ өрөөндөө оруулан тавиад цаг алдалгуй эргэн гарж дээвэр нь задгай сафари автобусаар Magens Bay Beach наран шарлагын газар хүргүүлж тухлан амарч байгаад эргээд усан онгоцруугаа хургуулэх болно.

9-p өдөр: Антигуа арал (Их Британий харъяат) - Сэйнт Жонс хот

  • Карибын Тэнгис ба Атлантын далайн дунд нь орших Антигуа ба Барбуда аралууд нь 1981 оноос хойш Их Британий мэдэлд шилжсэн байна. Албан ёсны хэл нь англи бөгөөд нийт 69.842 хун амтай билээ.
  • Oрон нутгийн мэргэжлийн хөтөч дагалдан монгол хэлтэй орчуулагчаар хөрвүүлен хоттой танилцах 3,5 цагийн аялал хийнэ. Тур ын явцад Admiral's House, Dow's Hill Interpretation Center төвд аралын 2.000 жилийн туухийг харуулсан дуу, дурcтэй шоу, Nelson's Dockyard байгалийн цогцолборт газар зэргээр орох болно.

10-p өдөр: : Сэйнт Маартен арал - Филипсбург хот

  • Сэйнт Маартен арал нь 1648 оноос хойш Нидерланд ба Францын давхар мэдэлд байсаар ирсэн 2 далбайт арал бөгөд aлбан ёсны мөнгөн тэмдэг нь ЕВРО билээ.
  • Oрон нутгийн мэргэжлийн хөтөч , монгол хэлтэй орчуулагчаа дагалдан 2,5 цагийн турын явцад арлын Нидерланд хэсгийн нийслэл Питсбург хотоос гараагаа эхлэн францын хэсгээр дайран Great Salt Pond, хилийн хөшөө, хээнцэр хоолны газрууд, узэсгэлэнт наран шарлагын газраараа алдартай Grand Case хэмээх загасчдын тосгон зэргийг узээд, франц хэсгийн нийслэл Маригот хотод жинхэн европын уур амьсгалтай учрах болно. Cole Bay Hill толгодоор давхиж байхдаа та Simpson Bay Булангийн байгалийн гайхамшигийг бишрэх бизээ.
  • Худалдааны чөлөөт бус тул уг арал дээр гаалийн болон бусад татвар угуй тул худалдаа наймаа, ялангуяа АНУ ын  "согтууруулах ундаа ба тамхины жуулчдын" амрах дуртай газар нь болсон байна. Иймд  наймааны диваажин гэж бас алдаршсан Филипсбург ба Маригот хотуудад та хуслээ ханатал худалдаа хийх боломж гарах бизээ.

11-p өдөр: Тортола арал (Их Британи) –Роэд Tаун хот 08:00-13:00

  • Тортола нь Их Британий харьяат арал бөгөөд мөнгөн тэмдэгт нь US$ бөгөд албан ёсны хэл нь англи хэл билээ.
  • Oрон нутгийн мэргэжлийн хөтөч , монгол хэлтэй орчуулагчийн  хамт Tortola аралтай танилцах 3 цагийн турын явцад задгай дээвэртэй сафари автобусаар Fort Hill ыг зорин Long Trench бa Fahie Hill суурингуудаар дайран арлын узэсгэлэнт байгалтай танилцах болно.
  • Cane Garden Bay наран шарлагын газар хурэн далайн цэнгэг усанд сэлж, цав цагаан торгон элсэн дээр хэвтэн амрах завшаан гарах тул та энэ турд гарахдаа усны хувцас болон биений алчуур авч гархаа мартваа.

12-p өдөр: Задгай Тэнгист

  • Задгай Тэнгист өнгөрөөх өдрөө  та SPA (сауна, гоо саихан, үсчин...), Фитнесс, 2 усан сан, Kазино, Дискотек, Удшийн шоу, Нийтийн бужиг, Интэрнэт, Номым Сан зэрэг нэмэлт төлбөргүй бүх л үйлчилгээг эдлэн, цэнгээний бүх л программыг бие даан тав тухтай үзэж амараарай.
  • Мөн онгоц дээрхи өөртөө үйлчилдэг 2 ресторанд дуртай цагтаа очин, дуртай ширээндээрээ суун өглөөний цай, үдийн хоол, оройн хоол, 5 цагийн цай, шөнө дундын зууш гэх мэт өдрийн 5 хоолоо зооглоно уу.
  • Тэрнээс гадна тусгай төлбөртэй итали, франц, ази, стеак хауз гэх мэт 12 ресторан, 13 бар буюу лонжоор тухтай үйлчлүүлнэ үү.

13-p өдөр:  Задгай Тэнгист

  •  Задгай Тэнгист өнгөрөөх өдрөө  та SPA (сауна, гоо саихан, үсчин...), Фитнесс, 2 усан сан, Kазино, Дискотек, Удшийн шоу, Нийтийн бужиг, Интэрнэт, Номым Сан зэрэг нэмэлт төлбөргүй бүх л үйлчилгээг эдлэн, цэнгээний бүх л программыг бие даан тав тухтай үзэж амараарай.
  • Мөн онгоц дээрхи өөртөө үйлчилдэг 2 ресторанд дуртай цагтаа очин, дуртай ширээндээрээ суун өглөөний цай, үдийн хоол, оройн хоол, 5 цагийн цай, шөнө дундын зууш гэх мэт өдрийн 5 хоолоо зооглоно уу.
  • Тэрнээс гадна тусгай төлбөртэй итали, франц, ази, стеак хауз гэх мэт 12 ресторан, 13 бар буюу лонжоор тухтай үйлчлүүлнэ үү.

14-p өдөр:Нью Йорк хот

  • 10:00 цагт Нью Йорк хотын усан зогсоолд хурэлцэн ирж гааль, аюлгуй байдлын бух шалгалт дууссаны дараа усан онгоцноос хөтчөө даган зохион байгуулалаттай бууж 5* “Waldorf Astoria”  зочид буудалруугаа хургуулнэ.
  • Энэ өдөржин та чөлөөт цагаараа дэлгуур хоршоо орон, үзвэр үзэн хүссэнээрээ цагаа өнгөрөөх боломжтой. Дашрамд хэлэхэд мюзиклын эх орон гэгдэх Бродвайд "Lion King" юмуу эсвэл "АBBА" гэх мэт орчин уеийн дэлхийн соёлын амьдралын нэг чухал үзвэрийг үзвэл та мартагдашгуй сайхан таашаал авах болов уу.

15- p өдөр: Нью Йорк хот

  • Зочид буудалдаа өглөөнийхээ цайг тухлан уугаад нисэх онгоцны буудал хүргүүлэн үдэн гаргуулан Улаанбаатрын зуг ниснэ. Та аян замдаа сайн яваарай!

NCL GEM 5* усан  онгоцны  товч танилцуулга:

  • 2007 онд  ашиглалтад  орсон
  • 93.052 Brutto register тонн ,  нийт  урт  нь 295m, өргөн  нь  33m
  • Нийт 2.394 зорчигч  тээвэрлэх  хүчин  чадалтай , 1.123 үйлчилгээний болон  бусад  ажилтантай
  • 12 ресторантай
  • 2 усан бассейнтэй
  • 6 усан  гулгууртай  бассейнтэй
  • Фитнес, Сайн, Гоо  сайхны  салон , Инь Ян SPA Салон
  • Казино
  • Дискотек
  • Интернэт
  • Номын  сан