Францын аялал.
Аялал үргэлжлэх хугацаа : 10 хоног
1-p өдөр: Франц Улс- Ницца хот
- Ницца хотод хурэлцэн ирэх.
- DaVinci*TOURS ин монгол хэлтэй хөтөч угтан захиалсан зочид буудалруу хургэх
- Зочид буудалдаа 1 цаг амран хувцсаа солиод орон нутгийн мэргэжлийн хөтөч болон монгол хэлтэй орчуулагчаа даган Ницца хоттой танилцах 3 цагийн аялалдаа гарна.
- Cot’d Azur буюу Оюу Номин эрэг нэрээр газар зуйн хэл ярианд шингэсэн Газар Дундын Тэнгисийн үзэсгэлэнт эргийн чимэг болсон хотуудын тоонд ордог Ницца хотын оршин суугчдын амьдралын давтагдашгүй хээнцэр хэв маяг, өвөрмөц барилга байгууламжууд, тансаг зочид буудлууд, дэлгүүр хоршоо, энэ бүгдийг өөрийн нүдээр үзэх боломж танд олдож байгаад бид баяртай байна.
- Зөвхөн францын язгууртан, хөрөнгөтнүүд төдийгүй тайван амъдрал эрхэмлэгч делхийн чинээлэг, тэргуун баячууд бүгдийн хусэн мөрөөдөн тэмүүлдэг хотуудын нэг билээ.
- 1887 онд яруу найрагч Stйphen Liйgeard Cфte d’Azur буюу "Номин Эрэг" нэртэй ном гаргаснаар Газар Дундын Тэнгисийн Францын Riviera буюу Касси (Cassis) хотоос Монто (Ментон ) хуртэлх эрэгийг энэ нэрээр анх нэрлэж заншсан байна.
- Номин Эргийн хамгийн алдартай хотуудын тоонд хамгиин туруунд Saint-Tropez, Antibes, Cannes, Nizza, Monaco зэрэг ордог байна.
- Газар Дундын Тэнгисийн зөөлөн дулаан таатай уур агаарт нь татагдан Номин Эргээр олон улсад алдартай одууд, тэтгэвэрийн бэл бэнчинтэй хөгшид зэрэг аж төрхөөс гадна 18-р зуунаас эхлэн жуулчдын очих нэн дуртай газруудын нэг болсон байна.
- Жилдээ 300 нарлаг өдөр тохиодог энэ сайхан эргээр өвлийн дундаж температур нь +15 °C - + 20 °C байдаг бөгөөд зундаа 30 °C дээш гарах нь элбэг.
- Цэцгийн зах, оросын Сум, Promenade des Anglais хэмээх далайн эргийн үзэсгэлэнт гудамжаар алхахад та мартагдашгүй таашаал авна..
- Ниццад зочид буудалдаа хононо.
2-p өдөр: Франц Улс- Кан xoт
- Oрон нутгийн мэргэжлийн хөтөч ба монгол хелтей орчуулагчаа даган Кан (Cannes) хоттой танилцах 3 цагийн аялалын явцад дэлхийд алдартай Круасет гудамжаар сундэрлэсэн түүх, эрх мэдэл, сүр хүч агуулсан дэлхийд нэртэй зочид буудлууд, далайн эргээ даган эрээлсэн хоолны газрууд, наран шарлагын газрууд, дэлхийд нэртэй брэндуудийн дэлгүүрүүд зэргийг үзэн сонирхох болно.Кан хот Дундад зуунаас 19-р зуун хуртэл энгийн загасчдын суурин байсан бөгөөд анх 19-р зуунд францын болон бусад янзгууртнууд энд ирж зуслангийн орд харш барьж эхэлснээр өнөөгийн бидний мэдэх цэцэглэсэн ганган хээнцэр амралтын хот болтлоо хөгжсөн байна. Өнөө үед ч дэлхийн баячуул гангачуулыг татсан хэвээр байна. Жил бур болдог Кино Наадам нь кино урлагийн одуудыг цуглуулсан олон улсын сонин хэвлэлийг шуугиулсан Европын болоод олон улсын нэр хүнд, нөлөө бухий наадам юм.
- Ниццад зочид буудалдаа хононо.
3-p өдөр: Франц Улс- Грасс, Сэйнт Поль хотууд (70км)
- Францын хамгийн үзэсгэлэнт, романтик газруудын нэг, Лаванда цэцгийн эх орон Провансд тавтай морилно уу!
- 1600 онд бээлийнд үнэртэй ус шингээдэг мод анх дэлгэрснээс хойш цэцэг навч, жимс нэрэн анхилуун үнэртэй бодис гарган наймаалж байсан Грассын оршин суугчид шинэ модыг маш авхаалжтай ашиглан үнэртэй усны уйлдвэрлэл анх энд хөгжиж эхэлсэн байна. Өнөөг хуртэл Грасс хот "үнэртэй усны эх орон" нэр сууриа хадгалсаар байгаа билээ. Турын явцад та Фрагонард хэмээх алдратай унэртэй усны үйлдвэрээр орон үнэртэй ус хэрхэн бутээдэг нууцтай танилцах болно.
- Сэйнт Поль (Saint Paul) сууринд 1920 уед Матис, Пикассо гэсэн 2 авъястай зураачид анх учирч байжээ. Өнөө үеийн Сэйнт Поль хот орчин үеийн урлагийн дэлхийд цуутай бутээлүүдийг хадгалдаг юм.
- Ниццад зочид буудалдаа хононо.
4-p өдөр: Монако Улс- Монте Карло хот (20km)
- Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Монте Карлогийн зуг хөдлөнө.
- Mонгол хэлтэй орчуулагчаа дагалдан Грималдигийхний Вант Улсын Монте Карло хоттой танилцах 2 цагийн аялалдаа гарна.
- Казино, алдартай баян оршин суугчид, таатай татварын орчин зэргээсээ болоод "Саятнуудын диваажин", "Казиногийн Эх Орон" хэмээн алдаршсан Монте Карло хот Монако Вант Улсын зөвхөн хэсэг нь л юм. Монако Улс нийслэлгүй улс билээ.
- Монте Карлогоос жил бур Монте Карло нэртэй авто уралдаан гараагаа эхэлдэг бөгөөд яг Монте Карло хотын дундуур өнгөрдөг алдарт Формула 1 ийн Монакогийн цомын уралдааны замыг аяллын явцад та ч бас сонирхох болно.
- Аяны жолоо Ницца хотыг зуглэнэ
- Монте Карлогоос та бугдтэй хамт ирэх орон нутгийн хөтөч мөн монгол хэлруу хөрвуулэх орчуулагчтайгаа та узэсгэлэнт Ницца хотын туух, уламжлал, хэв маягтай танилцах болно. Cot’d Azur буюу Оюу Номин эрэг нэрээр газар зуйн хэл ярианд шингэсэн Газар Дундын Тэнгисийн узэсгэлэнт эргийн хамгийн чимэг болсон хотуудын тоонд ордог Ницца хотын оршин суугчдын амьдралын давтагдашгуй хээнцэр хэв маяг, өвөрмөц барилга байгууламжууд, тансаг зочид буудлууд, дэлгуур хоршоо, энэ бугд танд өөрийн эрхгуй мартагдашгуй дурсамж болох бизээ.
- Зөвхөн францын язгууртан, хөрөнгөтнууд төдийгуй тайван амъдрал эрхэмлэгч дэлхийн чинээлэг, тэргуун баячууд бугдийн хусэн мөрөөдөн тэмүүлдэг хотуудын нэг билээ.
- Монакогийн Ботаникийн Цэцэрлэгт Хурээлэнг заавал узэхийг зөвлөж байна
- Ниццад зочид буудалдаа хононо.
5-p өдөр: Франц Улс –Арле, Авиньон хотууд (60кm)
- Аяны зам Авигньон, Арле хотуудыг чиглэнэ.Oрон нутгийн мергежлийн хөтөч болон монгол хэлтэй орчуулагчийн хамт Арле, Авиньон хотуудтай танилцах бутэн өдрийн тур хийнэ.
- 99.000 оршин суугчтай Avignon хот нь Өмнөд Францын Provence (Прованс) мужын нэгэн хот юм. Дундад зууны үеийн Барилгууд нь мөн л үеийн хэрмэн хашаагаар хамгаалагдсан хэвээр байгаа энэ чамин тансаг хотод та Францын дундад зуунтай, орчин үеийн газар эзэмшигчдийн амьдралын хэв маягийг тодхон харах болно.
- Дэлхийн соёл ба барилгын урлагын олон сайхан давтагдашгүй бүтээлүүд агуулсан Арле хотыг 1981 онд ЮНЕСКО хүн төрлөхтний соёлын өвд бүртгэсэн байна. Мөн эмеэгтэйчүүдийх нь гоо үзэсгэлэнг Ван Гог, Проспер Мериме зэрэг суутнууд урлагийнхаа бутээлуудэд мөнхруулсэн байдаг.
- Францын зураач Сезаны (Cezanne) олон зурагуудын сэдэв болсон Прованс нутгийн давтагдашгуй гоо узэсгэлэнг та энэ хотод бодитоор нь узэх болно.
- Ниццад зочид буудалдаа хононо
6-p өдөр: Франц Улс- Эз ан Прованс хот
- Аяны зам Эз ан Прованс хотыг чиглэнэ.
- Oрон нутгийн мэргэжлийн хөтөч болон монгол хэлтэй орчуулагчаа даган хоттой танилцах 2 цагийн турдээ гарна.
Эз ан Прованс хот Парисын дараа Францын 2 дахь гоё хот гэж францууд үздэг байна. Үй олон усан оргилууд, алтан шаргал өнгийн охр будгаар будсан хуучны сүрлэг орд харшууд, далдуу модоор гоёосон гудамж талбайтай үзэсгэлэнт Провансын эртний нийслэлээр 2 цагийн тур хийх болно.
- Далайн эргээ даган завиар зугаалан байгалийн сайхныг бишрэнгээ алжаалаа тайлах боломж гарна.
- Ниццад зочид буудалдаа хононо
7-p өдөр: Франц Улс - Сaн Тропэ (Saint-Tropez) хот
- Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад орон нутгийн мэргэжлийн хөтөч болон монгол хэлтэй орчуулагчаа даган Сан Тропэ хоттой танилцах 3 цагийн аялалдаа гарна.
- Дэлхийн 1-р дайн хуртэл Сан Тропэ Франц Улсын Газар Дундын Тэнгис дээрхи хамгийн гол боомтуудын нэг байсан байна. 1950 аад оноос эхлэн энэ хотын нэр олон улсад цуурайтаж эхэлсэн байна. 1956 онд францын тэр уеийн хамгийн үзэсгэлэнт жужигчин Брижит Бардогийн тоглосон " Тэгээд Бурхан бусгуй хунийг бутээв" киноны зураг авалт Сан Тропэд хийгдснээс хойш ялангуяа язгууртан, бэл бэнчинэтэй хумүүсийн очиж амрах дуртай амралтын хот болж нэр нь олон улсад түгэж эхэлжээ. Луи де Фюнес, Ален Делон, Роми Шнайдер нар ч Сан Тропэд кино авалт хийж уг хотын нэр сүр улам өссөн байна.
- Гримо (Port Grimaud) боомтыг "Номин Эргийн Венеци" ч гэж бас нэрэлдэг байна. Загасчдын бяцхан энэхүү сууринд орчин үеийн архитектурын олон шинэлэг санааг бодитоор нь харах боломж гарна.
- Усан үзмийн тариалангаар очиж дарсны дээж амсан энэ өдрийн сонирхолтой түр өндөрлөх болно.
- Ниццад зочид буудалдаа хононо
8-p өдөр: Франц Улс- Ницца хот
- Танд энэ амралтын өдрөө бие даан сонирхолтой өнгөрөөх олон боломжууд байна.
- Далайн эрэг дээрхи олон нийтийн аль нэг наран шарлагын газарт тухлан амарч далайн усанд сэлэн наранд шарах, гудамжаар зугаалан аль нэг бистрод аяга кофе юмуу дарс шимэнгээ француудын аж төрөх ёс заншил, амьдралын хэв маягийг нь ажиглан тухлан суух, Ницца хотын дэлгүүр хоршоогоор орон, нутаг буцхынхаа наана бэлэг дурсгалын зуйл болон хайртай хумуустээ францын болон дэлхийн алдарт дизайнеруудийн хамгийн сүүлийн уеийн загварын гутал, хувцас, цунх, оо энгэсэг худалдан авах, oйролцоох гольфын талбайд очин гольф тоглох, эсвэл дугуй турээслэн унах, явган алхах гэх мэт хийх арга хэмжээ хангалттай олдоно.
- Ниццад зочид буудалдаа хононо
9-p өдөр: Франц Улс- Ницца хот
- Танд энэ амралтын өдрөө бие даан сонирхолтой өнгөрөөх олон боломжууд байна.
- Далайн эрэг дээрхи олон нийтийн аль нэг наран шарлагын газарт тухлан амарч далайн усанд сэлэн наранд шарах, гудамжаар зугаалан аль нэг бистрод аяга кофе юмуу дарс шимэнгээ француудын аж төрөх ёс заншил, амьдралын хэв маягийг нь ажиглан тухлан суух, Ницца хотын дэлгүүр хоршоогоор орон, нутаг буцахынхаа өмнө бэлэг дурсгалын зүйл болон хайртай хүмүүстээ францын болон дэлхийн алдарт дизайнеруудийн хамгийн сүүлийн уеийн загварын гутал, хувцас, цунх, оо энгэсэг худалдан авах, oйролцоох гольфын талбайд очин гольф тоглох, эсвэл дугуй турээслэн унах, явган алхах гэх мэт хийх арга хэмжээ хангалттай олдоно.
- Ниццад зочид буудалдаа хононо.
10-p өдөр: Франц Улс- Монгол Улс
- Зочид буудалдаа өглөөнийхээ цайг тухлан уугаад Ницца хотын нисэх онгоцны буудалд хүргүүлэн үдэн гаргуулан Улаанбаатрын зуг ниснэ.
- Та аян замдаа сайн яваарай!


Гадаад аялал 





