Япон орноор
Аялал үргэлжлэх хугацаа : 8 өдөр
1 Өдөр. Токиогийн Нарита буудалд монгол хэлтэй хөтөч тосон автобусаар зочид буудалд хүргэнэ. Буудалдаа амарч хононо.
2 Өдөр. Чөлөөт өдөр
3 Өдөр. Өглөө буудалдаа цайгаа уугаад Фужи аяллын автобусандаа байраа эзлэн 9.00 цагт аялалдаа гарна.2 цаг гаруй орчны үзэсгэлэнт байгал , япон хүмүүсийн амьдралын хэмнэлийг харан хурдны замаар давхин Фужи уулын 5 дахь тавцан дээр / 2300 метр/ ирэн орчныг харан японы үндэсний үдийн хоолоо идээд ,Кожири зогсоолоос усан онгоцонд суун Аши нуураар зугаалаад, дүүжин тэргээр 50 минутын турш Комагатаке ууланд гарах зуур орчны сайхныг өндөр дээрээс ажих боломжтой. Токиоруу японы шинжлэх ухаан техникийн гайхамшигт хөгжлийн жишээ болсон алдарт хурдны галт тэргээр давхин ирнэ. Аялалд олон хэлээр тайлбарлах аудио хэрэгслийн тусламжтайгаар хөтөч тайлбарлаж өгнө.
Цаг агаарын байдал , хэт их цас орсон гэх мэтээс шалтгаалан Фужи уулын 5 дахь тавцан хаалттай тохиолдолд боломжит хамгийн өндөр цэгт таныг аваачих болно.
4 Өдөр. Өглөөний цайгаа буудалдаа уугаад автобусаар хүргүүлэн бүтэн өдөржин Диснейлэндэд олон янзын үзүүлбэр, тоглоом зэргээр наадан амарч өнгөрөөнө.Автобусаар буудалдаа хүргүүлнэ.Хөтөчгүй
5 Өдөр. Өглөөний цайны дараа бүгд AMLUX хэмээх TOYOTA ийн авто ертөнцөөр өдрийн турш аялан хамгийн орчин үеийн автомашин , автомашинтай холбоотой бүхий л зүйлийг үзэж , унаж , автомашин , роботын ертөнцийн гайхамшгийг мэдрэх болно. Токиогийн төвийн дэлгүүр хоршоо орно. Хөтөчтэй.Автобус хүргэж өгч авч буудалд хүргэнэ.
6 Өдөр. Энэ өдөр бүгд гэр бүлээрээ Токио цамхагаас Токиогийн байдлыг харж , Ханы ордон , Асакуса сумийн сонирхолтой тойрон аяллаар явж 13 цагт Гинза хэмээх худалдаа үйлчилгээний төв гудманд ирж бууна.Монгол хөтөчийн хамт дэлгүүр хоршоо орон зугаална.
7 Өдөр. Японы Шинжлэх ухаан , шинэчлэлийн музей үзнэ.Хөтөч.Автобус.
8 Өдөр. Өглөөний цайгаа уугаад хөтөчийн хамт ойр зуур дэлгүүр хоршоо ороод Нарита хүргүүлэн нутгийн зүг жолоо зална. Автобус , хөтөч.


Гадаад аялал 





