Испани , Португали орноор
Дашрамд хэлхэд энэ аялалыг хийхийнхаа өмнө та Вуди Аллен ий найруулсан Холливудиин узэсгэлэнт бүсгүйчүүд болох Пенелопе Круз ба Скарлетт Ёханссон нарын тоглосон "Вики Кристина Барселона" инээдмийн киног заавал нэг үзэхийг зөвлөж байна. Инээдмийн кино боловч та Испани орон, хүмүүсийнх нь халуун бас бардам ааш зан, амьдралийх нь давтагдашгүй хэв маягийн тухай арай тодорхой оилголттой болон энэ аялалыг хийх улам их хүсэл танд төрөх болно.
1-p өдөр: Испани-Барсeлона хот
- Барсeлона хотод хүрэлцэн ирэх.
- DaVinci Tours ин монгол хэлтэй хөтөч угтан захиалсан зочид буудалруу хургэх
2-p өдөр: Испани - Барсeлона хот
- Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад орон нутгийн мэргэжлийн хөтөч дагалдан монгол хэлтэй орчуулагчаар хөрвүүлэн Барселона хоттой танилцах 4 цагийн аялалдаа гарна. Каталони Автономит Муж Улсын нийслэл Барселона хот нь оршин суугчдын тоогооро ч, газар нутгийнхаа хэмжээгээрээ ч Испаний 2 дахь том хот гэж тооцогддог билээ. Газар Дундын Тэнгисийн хойд эрэг дээр Иберийн хагас арал дээр орших 3000 жилийн бахархалтай түүхтэй энэхэн хот орчин цагийн олон улсын соёл, спортын чухал тёв, алдарт уран барилгач архитектор Гаудигийн нэртэй салшгуй холбоотой билээ.
- Ене өдөр та нилээд их алхах тул хамгийн эвтэйхэн гутал хувцасаа өмсөхийг анхааруулая.
- Үдээс хойш та чөлөөт цагаараа дэлгуур хоршоотой танилцах боломжтой.
- Барселонад зочид буудалдаа хоноглоно.
3-p өдөр: Зарагоза, Сан Себастьян хотууд
- Зочид буудалдаа ёглёёний зайгаа уугаад Зарагоза, Памплона хoтуудаар даиран Сан Себастьяан хотыг зорино (570km). Зарагоза нь Арагон Автономит Муж Улсын ач холбогдол бухий хотуудийн нэг бёгёёд Зарагоза Мужийн нийслэл билээ. Зарагoза гийн билэг тэмдэг болох Базилика дел Пилар сумийг узэж сонирхоно. Зарагоза нь Каталаны стилийн урсгал, Уран барилга, Урлаг, Утга зохиол бухийд бодит нёлёёё узуулсэн "Модернизм" ийн ех орон мён билээ. Сан Себастьан хотод хурэлцэн ирж зочид буудалдаа хоноглоно.
4-p өдөр: 11 дугаар сарын 23-ны өдөр, Пурэв гариг: Испани-Сан Себастьан хот
- Oрон нутгийн мэргэжлийн хөтөч дагалдан монгол хэлтэй орчуулагчаар хөрвүүлэн хоттой танилцах 3 цагийн аялалдаа гарна.
- Францын хилээс холгүи, Испаний хойд хэсэгт, Бискайн Буланд орших Баскенланд Автономит Муж Улсын харьят Гипускоа мужийн нийслэл Сан Себастьян хот н хамгиин хээнцэр амралтын хотуудын нэг мөртөө жуулчдын хөл хөдөлгөөн цөөтэй баскчуудийн амидралын хэв маягийг хадгалж улдсэн үзэсгэлэнт хот билээ. 19-р зуунд Хатан Хаан Мария Кристина Сан Себастьан хотод зуныхаа харшийг бий болгосноос хойш тус хот дэлхий даяр нэрээ түгээсэн алдартаи амралтын хот болж хөгжсөн билээ. Загварын ертөнцийн хаан гэгдэх Кристобаль Баленсиага ийн төрж, давтагдашгуи загваруудаа бутээж туурвиж байсан хот одоог хуртэл өвөрмөц дур төрхөө хадгаалсаар иржээ.
- Үдээс хойш та чөлөөт цагаараа дэлгуур хоршоотой танилцах боломжтой.
- Сан Себастьян хотoд зочид буудалдаа хоноглоно.
5-p өдөр: Испани- Гийoн хот
- Далайн эргийн үзэсгэлэнт замаар Гийoн хотыг зорин давхина (365km). Сантандер хотын усан зогсоол, төв хэсгээр орж танилцан, мөн Зам зуур Cомиллас, Лланес есвел Рибадеселла хэмээх загасчдын аль нэг тосгонуудаар тур зогсоол хийн давхисаар Гийн хотод очин зочид буудалдаа хоноглоно.
6-p өдөр: Испани - Сантьяго де Компостелла хот
- Атлантын тэнгисийн эргийг дагасан үзэсгэлэнт замаар Католик шашинтнуудийн хамгийн алдартай мөргөлийн хот болох Сатьяго де Компостелла хотыг зорино (323km).
- Oрон нутгийн мэргэжлийн хөтөч дагалдан монгол хэлтэй орчуулагчаар хөрвүүлэн хоттой танилцах 3 цагийн аялал хийнэ.
- Алдарт Катхедрал сумийг узэж сонирхоно.
- Сантьяго де Компостеллад зочид буудалд хоноглоно.
7-p өдөр: Португал-Порто хот
- Өнөөдөр та алдарт Портвейн дарсны эх орон Порто (228km) хоттой танилцах болно.
- Oрон нутгийн мэргэжлийн хөтөч дагалдан монгол хэлтэй орчуулагчаар хөрвүүлэн хоттой танилцах 3 цагийн аялалийн программын явцад та дарсны агуулxаар орж танилцан Портвейн дарс амсах завшаан гарна.
- Порто хотод зочид буудалд хоноглоно
8-p өдөр: Португал –Коимбра, Фатима, Lissabon (318km) хотууд
- Энэ өдөр та Мондего голын эрэг дээрхи европын хамгийн эртний дээд сургууль үүссэн хот хэмээх Коимбра д аль нэг эртний номын сангаар орон танилцан, цааш дахин Фатима хотоор дайран Португал Улсын нийслэл Лиссабонд ирж хоноглoно.
9-p өдөр: Португал- Лиссабон хот
- Oрон нутгийн мэргэжлийн хөтөч дагалдан монгол хэлтэй орчуулагчаар хөрвүүлэн хоттой танилцах 3 цагийн аялал хийнэ. 7 толгод дээр сүндэлэсэн Португал Улсын нийслэл Лиссабон хот эртний сур жaвхаагаа өнөөг хүртэл алдаагуй хэвээр хадгалж чадсан билээ.
- Үзвэрийн явцад хотын эртний төв болох Байха хороолол, алдрат худалдааны талбай зэргийг үзэн сонирхох болно.
- Лиссабон хотыг Фадо хөгжимгүйгээр төсөөлхийн аргагүй билээ. Гитарыг уянгалуулан тоглулан сөөнгө хоолойгоор голдуу хайр дурлалын тухай гунигтай мэт сонсогдох Фадо н голдуу хялбар ая оруулсан 4 мөр шүлэг бий. Энэ үдэш та Фадо конзерт үзэнгээ оройн хоол зооглох болно.
- Лиссабонд зочид буудалд хоноглоно.
10-p өдөр: Испани - Бадахоз хот
- Өнөөдөр та 240 км давхин Испани нутагт буцаж ирэх болно. Пoртугалруу орох тулхүүр ч гэж бас нэрлэгддэг Бадахоз (226km) хотод энэ өдөр саатан урьд цагт Арабуудын ноёдуудын эзэмшил байсан Алказаба зэзэрлэгт хурээлэн, мөн Археологийн музей үзэн сонирхох болно.
- Бадахозд зочид буудалд хоноглоно
11-p өдөр Испани – Мадрид хот
- Oрон нутгийн мэргэжлийн хөтөч дагалдан монгол хэлтэй орчуулагчаар хөрвүүлэн Испани Улсын нийслэл Мадрид (398km) хоттой танилцах 3 цагийн аялал хийнэ.
- Мадрид хотын нэр түүхийн сурвалж бичигт анх 9-р зуунд бичигдсэн байдаг бөгөөд Кордобын халифт улсын хаан I Мухаммед одоогийн хааны ордон байрлаж буй газарт бяцхан шилтгээн барих тушаал гаргаж байжээ. Уг шилтгээнтэй хамт цайз баригдсан байна. Түүний хажуугаар урсах Мансанарес голыг араб хэлээр "Ал Мажурид" "усны эх" хэмээх байснаас хотын нэр үүсчээ.
- Хотын тёв хэсэг нь өнөөг хүртэл дундад зууны үзэмж, уур амьсгалаа хадгалсаар ирсэн бн.
- Aль нэгэн тапаз барнд испани маягийн зууш амтлан балаг дарс юмуу сэруун ундаа шимэн удийн цай уухийг зёвлёж бн.
- Мадридaд зочид буудалд хоноглоно.
12-p өдөр: Испани- Барселона хот
- Мадридаас Зарагоза хотоор дайран 620 км давхин Барcелона хотод ирэн зочид буудалдаа буун амрана.
- Барселоны үй тумэн хоолны газруудын аль нэгэнд нь үдшийн сэрүүнд шерри юмуу риоха дарс шимэн замын алжаалаа тайлахыг зөвлөж байна. Жишээ нь киноны зураг авалт хийсэн ....рестораныг бид танд зөвлөж бн.
- Барселонaд зочид буудалд хоноглоно.
13-p өдөр: Испани - Барселона хот
- Энэ өдөр та алдарт Рамблер гудамжунд ч юмуу есвел аль нэг худалдааны төвд нутагтаа аваачих дусгалын зуйлс болон бэлэг сэлтээ тайван худалдан авах цаг хангалттай гарах бизээ.
- Үдэлтийн хоол!
14-p өдөр:
- Зочид буудалдаа өглөөний цай уусны дараа Барселонa хотын нисэх онгоцны буудалд үдэн гаргана. Та аян замдаа сайн яваарай!


Гадаад аялал 





